Суралцах боломжит төлөвлөгөө

Хэрэв суралцагч нэг дор 6-р шат: “ХАБЭА-н Мэргэшсэн ажилтан” 132 цагийн хөтөлбөрт хамрагдах цаг хугацаа болон төлбөрийн боломжгүй бол өмнө дурьдсаны дагуу доорхи жижиг төлөвлөгөөний дагуу(эсвэл өөрийн хүслээр аль нэг хөтөлбөрөөс эхлэх) үе шаттайгаар сурах бүрэн боломжтой. Хөтөлбөр хооронд зарим курс хичээл давхацдаг тул өмнөх шатлалдаа тухайн курс хичээлийг үзсэн бол дараагийн шатлалд тухайн хичээлийг үзэх шаардлагагүй байдаг.
Тухайлбал: Суралцагч 1-р шатны хөтөлбөрт хамрагдсаны дараа 2-р шатны хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд өмнөх хөтөлбөрийн хүрээнд судалсан курс 700 хичээлийг 2-р шатанд дахин судлахгүй. Түүнчлэн 1, 2-р шатанд хамрагдсаны дараа 3-р шатны хөтөлбөрт хамрагдвал өмнөх 2 хөтөлбөрийн курс 700, 711 хичээлүүдийг судлахгүй.
Мөн үүний дараа 4-р шатны хөтөлбөрт хамрагдвал зөвхөн 1 курс (курс 707) хичээл л судлах үлдсэн байх болно. Мөн 1-ээс 4-р шатанд хөтөлбөрүүдээр тухайн шатны агуулгыг үзсэн байна. Суралыагч хэрэв хүсвэл зөвхөн энэ шатны гэрчилгээний нэмэлт төлбөр өгч 5-р шат: “ХАБЭА-н Супервайзор” гэрчилгээ авч болно.
Сүүлд нь суралцагч 6-р шатанд өмнөх шатлалуудад суралцаагүй нийт 7 курс хичээлийг нэмж судалснаар, нийт суралцсанкурсын тоо 28, цагийн тоо 132 хүрэх ба амжилттай төгсөгч “ХАБЭА-н Мэргэшсэн ажилтан” 132 цагийн ОУ-ын гэрчилгээ авна.