Нийт ажилтны ХАБЭА-н сургалт

Сургалтын зорилго

Ажилтнуудад аюулгүй ажиллах хандлага төлөвшүүлж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н мэдлэг олгоход энэхүү сургалтын хөтөлбөр чиглэгдэнэ.

Сургалтын хэлбэр

100% онлайн (цахим сургалт)

Сургалтаар эзэмших мэдлэг

Та сургалтаар зайлшгүй эзэмшсэн байх дараах мэдлэгүүдтэй болно.
  1. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйтай холбогдох хууль эрх зүйн ерөнхий ойлголт.
  2. Үйлдвэрлэлийн осол хурц хордлогоос урьдчилан сэргийлэх тухай ойлголтАжлын байран дахь осол өвчлөлд хүргэх аюулыг таньж илрүүлэх мэдээлэх эрсдэлийг үнэлэх аюулыг арилгах тухай ойлголт.
  3. Мэргэжлээс шалтгаалах өвчлөл үүсгэж болзошгүй ажлын байрны сөрөг хүчин зүйлсийг таньж илрүүлэх урьдчилан сэргийлэх тухай ойлголт.
  4. Эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх чадвар эзэмших.

Сургалтаар эзэмших ур чадвар

  1. ХАБЭА-н хууль тогтоомж дүрэм журам стандарт заавар зааварчилгааны шаардлагыг биелүүлж ажиллах.
  2. Үйлдвэрлэлийн осол хурц хордлого мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэга рга зүйг эзэмших.
  3. Ажлын байрны осол өвчлөлд хүргэдэг аюулуудыг илрүүлэн эрсдэлийг үнэлэх аюулыг мэдээлэх арилгах хянах арга зүйг эзэмших.

Хүрэх үр дүн

Нийт ажилтнууд нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга зүйг эзэмшиж, ХАБЭА-н зөв хандлагыг хэвшүүлэх.

Хүрэх үр дүн

Хичээлийн сэдэв
Хичээлийн цаг
1
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль
2 цаг
2
ХАБЭА-н хууль, дүрэм, журам, стандартын тухай
2 цаг
3
ХАБЭА-н менежментийн системийн тухай ойлголт
1 цаг
4
Ажлын байран дахь аюулыг илрүүлж, эрсдлийн үнэлгээ хийх, хяналт тогтоох, урьдчилан сэргийлэх арга зам
1 цаг
5
Хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуй, түүнд тавигдах шаардлага
2 цаг
6
Үйлдвэрлэлийн осол, МШӨ, хурц хордлогын шалтгаан, урьдчилан сэргийлэх арга зам
1 цаг
7
Цахилгаан, цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа
1 цаг
8
Галын аюулгүй ажиллагаа
1 цаг
9
Онцгой байдлын үед авах арга хэмжээ, гамшгаас урьдчилан сэргийлэх
1 цаг
10
Осолд өртөгсдөд үзүүлэх эмнэлэгийн анхан шатны тусламж
2 цаг
Нийт цаг
14 цаг

Сургалт захиалах, үнийн санал авах

Байршил

#3, 1/29 байр, Зайсан тойруу, 17023, 11-р хороо, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс