Ажил олгогчийн ХАБЭА-н сургал

Сургалтын зорилго

Байгууллагын ажил олгогч эзэд, менежер зэрэг дээд түвшний удирдах албан тушаалтнуудад Монгол улсын ХАБЭА-н тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг ойлгуулахад сургалтын зорилго оршино. Сургалтын хэлбэр 100% цахимаар.

Сургалтын хэлбэр

100% онлайн (цахим сургалт)

Сургалтаар эзэмших мэдлэг

Та сургалтаар зайлшгүй эзэмшсэн байх дараах мэдлэгүүдтэй болно.
  1. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай ерөнхий мэдлэг ХАБЭА-н тухай хуулийг байгууллагад хэрэгжүүлэх шаардлагуудын талаарх ойлголт;
  2. Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлага зохион байгуулалт ХАБЭА-н менежментийн талаарх мэдлэг;
  3. Байгууллагын ХАБЭА-н эрх үүргийн хуваариалалтын тухай ойлголт.

Сургалтаар эзэмших ур чадвар

  1. ХАБЭА-н хууль тогтоомж дүрэм журам, стандартын шаардлагыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах хяналт тавих.
  2. Байгууллагын ХАБЭА-н удирдлага зохион байгуулалт менежментийг зөв хийх.

Хүрэх үр дүн

  1. ХАБЭА-н хууль тогтоомж дүрэм журам стандартыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэх;
  2. Үйлдвэрлэлийн осол хурц хордлого МШӨ-нөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ХАБЭА-н бүтэц ажилтан зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих бүх талын боломжоор хангах;
  3. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах хяналт тавих үүргээ биелүүлэх.

Хүрэх үр дүн

Хичээлийн сэдэв
Хичээлийн цаг
1
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль
2 цаг
2
Монгол Улсын ХАБЭА-н тухай хууль, тогтоомж, дүрэм журам, стандарт
2 цаг
3
ХАБЭА-н менежментийн систем буюу удирдлагын тогтолцоо, ISO45001 стандартын тухай ойлголт
1 цаг
4
Үйлдвэрлэлийн ослыг судлах, Монгол Улсын “Үйлдвэрлэлийн осол, хурц хордогыг судлан бүртгэх дүрэм”
0.5 цаг
5
Ажлын байран дахь аюулыг илрүүлж, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналт тогтоох, урьдчилан сэргийлэх арга зам
0.5 цаг
6
Хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн эрүүл ахуй, түүнд тавигдах шаардлага
2 цаг
Нийт цаг
8 цаг

Сургалт захиалах, үнийн санал авах

Байршил

#3, 1/29 байр, Зайсан тойруу, 17023, 11-р хороо, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс