Сэтгэл ханамж

Бид сургалтын чанарын хяналт, сайжруулалтыг тогтмол хийж ажилладаг ба 2011-2019 оны хооронд 207 удаагийн “ХАБЭА-н Ажилтныг мэргэшүүлэх” сургалт зохион байгуулж, нийт 3415 суралцагчаас сэтгэл ханамжийн судалгаа авсан байдаг.
Тэдгээрээс зөвхөн сүүлийн 3 жилийн судалгааны дүнг нэгтгэн харвал нийт суралцагчдын 95,5% нь ОШМИ-гийн сургалтанд Маш их (66%) болон Их сэтгэл ханамжтай (29,5%) гэсэн үнэлгээ өгсөн байна.