Танилцуулга

Манай байгууллага нь 2011оноос эхлэн ХАБЭА-н ажилтныг мэргэшүүлэх дотоодын гэрчилгээт сургалт, 2012 оноос эхлэн Олон улсын гэрчилгээт сургалтуудыг зохион байгуулж 30 гаруй салбарт 3000 гаруй ХАБЭА-н мэргэшсэн ажилтныг бэлтгэн гаргаад байна. Бид АНУ-д төвтэй ХАБЭА-н ОУ-ын сургалтын байгууллага болох ОШАкадемийн Монгол дахь онцгой эрхтэй албан ёсны бие даасан сургагч байгууллага бөгөөд тус байгууллагатай хамтран Монгол улсад анх удаа ХАБЭА-н ажилтныг тодорхой чиглэл бүрээр мэргэшүүлэн сургадаг 6 шатлалтай Олон улсын туршлагыг амжилттай хэрэгжүүлж байна.